Tuesday, August 19, 2014

Shazam android татах

Таныг энд тэнд явж байхад 1 л гоё дуу яваад байдаг та түүнийг нэрийг нь мэддэггүй үе гарч байсан уу? Тэгвэл бид танд туслая .Шазам гэх энэхүү программын тусламжтайгаар та хоромын төдийд л ямар ч дууны нэрийг олж болохлор боллоо :)

                              Татах

Youtube ээс хэрхэн бичлэг татах вэ ?

Олон нийтийн сүлжээгээр байдаг түгээмэл асуултын 1 бол Youtube ээс хэрхэн бичлэг татах тухай байдаг. Танд одоо хэрхэн татах талаар танилцуулъя .

1 Хэрвээ та компьютэр дээр бичлэг татах гэж байгаа бол хамгийн амар арга бол Internet download manager гэх програмын тусламжтай өөрийн хэрэглэдэг хөтчийг өөрчлөхгүйгээр татах боложтой
Эсвэл Torch , Maxthon гэх мэт бичлэг татдаг хөтөч мөн байдаг . Өөр маш их арга байдаг .

2 Хэрэв та Android утас хэрэглэж байгаа бол Tubemate гэх программыг ашиглахыг зөвлөж байна


Sunday, August 17, 2014

Таны амьдарлыг хөнгөвчлөх 31 гайxалтай бүтээл

Өнөө үеийн бидний амьдарлыг хөнгөвчилөх нээгдсэн болон нээгдэх гэж байгаа 31 зохион бүтээлтийн зургийг оруулж байна

Saturday, August 16, 2014

Nissan маркын автомашин онгоц аварчээ

Саяхан гадаадын нэгэн онгоцны буудал дээр нэгэн онгоцны газардах систем гэмтсэнээс болж осолдох гэж байхад Nissan маркийн ачааны машин аварчээ
Бичлэг үзэх :
             Энд дарна уу

Усан доогуур 20000 бээр аялсан нь (татах)

Шинжлэх ухаанч-зөгнөлт уран зохиолын эцэг, уран зохиолч Жюль Верн Усан доогуур хорин мянган бээр аялсан нь (фр. Vingt mille lieues sous les mers) романаа 1869 онд бичжээ. Энэ бүтээл нь тухайн цаг үеийн ололт амжилтаас хэдэн арван жилээр давсан сэтгэхүйгээр бичигдсэн зөгнөлт зохиол ажгуу. Романыг бичих үед өнөөгийн цэрэг армид чухал үүрэгтэй шумбагч онгоц байгаагүй ч байх мэтээр зөгнөж, гол дүрийн Немогийн унаа болгосон нь агуу зохиолчийн сэтгэхүйн цар хүрээг харуулах ажээ.
татах холбоос :


Гайхамшигтай Make up :) (Just for fun )




Хэрхэн ямар make up хийж ододтой адил харагдах вэ ? :)

Friday, August 15, 2014

Батарей буюу зайны тухай

Батарей буюу зайны тухай бүгд
Төрөл, багтаамж, цэнэглэх, хадгалах, цэнэгээ хэмнэх, эдэлгээг уртасгах..
Төрөл
Nickel Cadmium (NiCd) батарей
Нэлээд хуучны технологи бөгөөд иүү тайлбарлах нь ач холбогдолгүй тул ингээд орхиё.
Nickel-metal Hydride (NiMH) батарей
Бидний хамгийн анх өргөнөөр хэрэглэж байсан Nokia 3210 утас ийм батарейтай байсан. NiCd батарейнаас 30 орчим хувиар илүү чадалтай. Цэнэгийг нь бараг бүрэн шавхасны дараа цэнэглэх нь тохиромжтой. Хэт /бүхэл шөнөжин, бүтэн хоногоор/ цэнэглэвэл нурах аюултай.
Lithium-ion (Li-ion) батарей
Энэ нь NiMH ба NiCd батарейнуудын аль алиных нь давуу талуудыг хадгалсан шинэ технологи бүхий батарей юм. Lithium-ion батарей нь хөнгөн жинтэй мөртөө өндөр чадалтайгаараа онцгой. Адил mAh бүхий NiMH батарейнаас 20-35 хувиар хөнгөн ба 10-20 хувиар илүү чадалтай. Хагас цэнэгтэй үед нь нэмж цэнэглэх боломжтой. Харин хэт цэнэглэвэл мөн л нурах аюултай байдаг.
Багтаамж
Лэптоп компьютерийн зайн цэнэгийн үзүүлэлтийг вольт ба миллиампер цаг нэгжүүдээр хэмждэг. Жишээлбэл, 10.8V, 5300mAh. Нийт багтаамжийг ватт цаг /watt hours/ нэгжээр хэмжих бөгөөд энэ нь вольт ба ампер цагийн үржвэрээр тодорхойлогдоно. Жишээлбэл, 10.8V * 5300mAh = 57.2 WHr /watt hours/.
Цэнэглэх
Шинэ зайг ашиглахын өмнө заавал бүрэн цэнэглэнэ.
Шинэ зайг хэд хэдэн удаа бүрэн цэнэглэж бас цэнэгийг нь дуусгасны /нэг ээлж/ эцэст бүрэн багтаамжиндаа хүрнэ.
Шинэ зайг дөнгөж цэнэглэж эхлэнгүүт дүүрлээ гэх мэдээлэл өгөх нь бий. Энэ нь дахин цэнэглэгддэг зайны хувьд байдаг л зүйл бөгөөд салгаад ахин цэнэглэнэ.
Ашиглалтын явцад нэг юм уу хоёр долоо хоногт нэг удаа бүрэн суллаад дүүртэл нь цэнэглэнэ.
Хэт цэнэглэж болохгүй.
Цэнэглэх бас ашиглах үед зай халдаг. Энэ нь хэвийн үзэгдэл.
Хадгалах
Сэрүүн, хуурай нөхцөлд хадгална.
Хадгалах зайг бүрэн цэнэглэсэн байна.
Хадгалалтад байгаа зай цэнэгээ алдаж байдаг тул хэсэг хугацааны дараа ахин цэнэглэх шаардлагатай.
Лэптопоо хэсэг хугацаанд хэрэглэхгүй бол зайг нь заавал салгана. Ингэж хадгалахдаа дээрх зааврыг дагана.
Цэнэгээ хэмнэх
Defragment хийх - Дискний энд тэнд хуваагдаж бичигдсэн файлыг уншихад тулд диск хөтлөгч сул гүйж /илүү ажил/ цэнэгийг үргүй зарцуулахад хүрдэг. Иймээс ядаж сард нэг удаа defragment хийж байх нь ашигтай.
Дэлгэцийн гэрлээ бүдэгрүүлэх – Дэлгэцний гэрэлтүүлгэд багагүй цэнэг зарцуулагддаг тул энэ арга нэлээд үр нөлөөтэй.
Дэлгэц амраагчийг blank дээр тохируулах - Хэдий гоё ч аквариум зэрэг дэлгэц амраагчаасаа татгалзах хэрэгтэй. Үүний оронд дэлгэц чинь зүгээр л унтарчихдагаар тохируулах нь зүйтэй.
Ажиллаж байгаа програмуудаас хэрэггүйг нь хаах, програмуудынхаа тохиргоог оновчтой хийх - Ажиллаж байгаа програмууд CPU ба санах ойд ачаалал өгч ингэснээрээ цэнэгнээс хумсална. Мөн auto save зэргийг идэвхгүй болгох гэх мэт цэнэг хэмнэх боломжууд байна.
Гадаад төхөөрөмжүүдийг салгах – USB төхөөрөмжүүд (флаш диск, iPod, хулгана гэх мэт) бас WiFi нь цэнэгийг залгилж өгдөг. Ашиглаагүй л бол заавал салгаж хэвших нь зөв.
RAM буюу шуурхай санах ой - Үйлдлийн систем санах ой хүрэлцэхгүй үед хатуу дискэнд байрлах файл - виртуал санах ойг ашигладаг. Хэрвээ санах ойг эрчимтэй ашигладаг програм түлхүү хэрэглэгдэг бол санах ойгоо нэмэх, харин бага ашигладаг бол нэмэхгүй байх нь зөв юм. Шуурхай санах ойгоо нэмэхдээ дараах зүйлийг анхаараарай. Бага хэмжээтэй RAM хоёрыг авч хийснээс их багтаамжтай ганцыг авч хийх нь ашигтай. Учир нь RAM бас л цахилгаан цэнэг зарцуулна. Товчхондоо хоёр төхөөрөмж хоёр дахин их цэнэг зарцуулна.
CD/DVD-ийг бага ашиглах - CD ба DVD хөтлөгчид дискийг эргүүлэх бас уншихдаа маш их цэнэг зарцуулдаг.
Зайны холболтыг цэвэр эсэхийг шалгах - Холбогч хэсгийн бохирдлыг цэвэрлэснээр дамжуулалтын үеийн алдагдлыг бууруулах сайн талтай.
Зайгаа зөв цэнэглэх - Хэрвээ та зөв цэнэглэж хэвшвэл зай чинь ч бас "дасгалждаг". Энэ талаарх мэдлэгийг дээр бичсэн хэсгүүдийг уншсанаар олж авна.
Hibernate ба standby зэргийг зөв ашиглах – Standby горимд цэнэгийг хэмнэх боловч лэптоп тодорхой хэмжээнд ажилласаар байдаг тул цэнэг зарцуулагдсаар л байдаг. Иймээс нэлээд "их" хугацаагаар лэптопоо орхиод ахин үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд hibernate хийлгэж байгаарай. Hibernate нь компьютерийн нээлттэй програм бас бусад зүйлсийг хадгалаад бүрэн унтардаг. Мэдээж save командаа мартаж болохгүй.
Төхөөрөмжүүдийн хөргөлт - CPU бас бусад төхөөрөмжүүд сэрүүн нөхцөлд илүү бүтээмжтэй ажилладаг. Иймээс хөргүүрийг нь цэвэрлэж, ажиллагааг нь шалгаж байгаарай.
Хүйтэн ба халуун - Хэт хүйтэн бас халуун орчинд зай цэнэгээ амархан алддаг.
Power options-ыг оновчтой тохируулах – Power Options руу орж өөрийн хэрэглээ ба таашаалд нийцүүлэн хамгийн оновчтойгоор тохиргоог өөрчлөөрэй.
Зарим зүйлийг хийх хэрэггүй – Дуу сонсох, клип ба кино үзэх, тоглоом тоглоод хайран цэнэгээ хамаагүй бараад хэрэггүйг сануулъя. Эдгээр үйлдлүүд нь цэнэгийг текст шивэх, мэйл шалгах зэрэгтэй харьцуулшгүй ихээр үрэн таран хийдэг.
Эдэлгээг уртасгах
Зөв цэнэглэх.
Зөв хадгалах.
Эдгээрт хамаарах заавруудыг дээрх хэсгүүдийг уншсанаар мэдэх болно.
Анхаарах бусад зүйлс
Унагаж болохгүй.
Зайн үүрийг нээж, задалж болохгүй.
Зориулалтын бус төхөөрөмжид залгаж болохгүй.
Богино холболт үүсгэж болохгүй.
Зайн дээр бичигдсэн ашиглалтын зааврыг баримтлах.
Тогонд залгаж удаан хугацаагаар ажиллах тохиолдолд зайг салгаж авах.
Та ямар ч зайг яалаа ч үүрд хэрэглэсээр байж чадахгүй. Зайнд ашиглагдах хугацаа буюу амьдарлын мөчлөг /суллаад ахин цэнэглэх тоо/ нь хязгаартай байдаг.
За таны батарей урт наслах болтугай.
Эх сурвалж : http://scribble.galaa.mn/

Хүслийн самбар




Ронда Бёрны “Нууц” баримтат киног та үзсэн бол Жон Ассарафын хэрхэн хүслийн самбарыг ашиглаж амжилтанд хүрсэн тухай гардгийг санаж байгаа байх. Та ч бас түүний адилаар амьдралаа “Татах хүчний хууль”-ийн тусламжтайгаар өөрчилж болох юм. Хүслийн самбараа хийгээд сайхан бүхнийг өөрсөддөө татацгаая.

Cloud storage гэж юу вэ ?

Cloud гэж юу вэ ?
21 зуунд технологийн хөгжилтэй энэ зэрэгцэн хэрэглэгчийн контентийг хамгаалах мөн хэрэглэгч өөр хоорондоо өндөр хурдаар контентоо дамжуулах шинэ үйлчилгээ гарсан бөгөөд энэ нь cloud буюу үүлэн тооцоолуурт суурилагдсан технологи гэдэг юм. Нэг үгээр бол та өөрийн хэрэгцээт файл болох контентоо дэлхийн аль нэг өнцөгт байх хүчтэй супер компьютерт хадгалах боломжтой бөгөөд таны нэг хадгалсан контент файл хэн нэг этгээд ороод устгахаас хамгаалагдсан өөрөөр хэлбэл найдвартай сайф гэсэн үг юм.
Ийм төрлийн маш олон хаяг байдаг бөгөөд үнэгүй үедээ хамгийн их зай хэрэглэж болох нь Mega юм . Та 1 удаа Мэга хаяг нээчихсэн тохиолдолд 50 гб файлийг үнэ төлбөргүй интернэтэд байршуулах боломжтой юм :)

Гар утасны Mega татах

Thursday, August 14, 2014

Sweet Brown (хөгжилтэй бичлэг)

  Нилээн дээр үеийн бичлэг ч гэсэн хөгжилтэй шүү :)

Warcraft III(Frozen throne) 1.26 татах

Монголчуудын хамгийн их тоглодог тоглоомыг татахаар орууллаа :)

Facebook android татах

Таны андройд утсанд зориулж гар утасны Facebook application ийг оруулж байна 

Adobe Photoshop CS5 татах

Дэлхийн шилдэг гэж хэлж болохуйц зураг эвлүүлэх , янзлах , засварлах программыг танд crack тай нь full хэлбэрээр хүргэж байна :) 

Баатар эрийн цус

 

Та энэхүү гайхалтай номыг татах боломжтой боллоо

Tuesday, August 12, 2014

Онигоо :) XD


Нэг гуйлгачин өдөр бүр бурханы хөшөөний өмнө суугаад
- Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя... гээд л залбирдаг байжээ. Нэг сар, хоёр сар... нэг жил...
Тэгсэн нөгөө хөшөө тэссэнгүй нэг өдөр дуугарч байна гэнэ:
- Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа...